Орос хэлний улсын 28-р олимпиад, улсын аварга багш шалгаруулах уламжлалт
28-р тэмцээн 2025 оны 4 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн 4-р
байр буюу Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд болов. Олимпиад, тэмцээнд
оролцогчдыг 4 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 – 16.00 цагт тус байрны 205 тоотод
бүртгэсэн болно. Олимпиад, тэмцээнд бүх 21 аймаг, дүүргийн 133 сурагч, 52 багш
хамрагдлаа. Олимпиад, тэмцээний үйл ажиллагаа дээрхи өдрүүдэд 4-р байрын 202, 203,
204, 205, 206, 207, 407, 503 тоот ангиудад явагдлаа.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочдоор Монгол Улсын
Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал
профессор Н.Мягмарцоож, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны
ерөнхийлөгч профессор Ц.Магсар, Боловсролын Ерөнхий Газрын Сургалтын
хөтөлбөрийн үнэлгээний хэлтсийн дарга Г.Гүррагчаа нар оролцон багш сурагчдад
амжилт хүсэв.
Багийн 1-р байрыг Улаанбаатар, 2-р байрыг Увс, 3-р байрыг Баян-Өлгий аймаг
тус тус эзэлсэн бөгөөд олимпиад, тэмцээний үр дүнг дэлгэрүүлэн авч үзвэл:
9 ангийн гүнзгий төрөлд:
Хүрэл медалийн эзнээр
1. Бекжаны Назым /Баян-Өлгий/
2. Хан-Эрдэний Тамир/Төв аймаг/
3. Шапарын Шугыла /Баян-Өлгий/
4. Алтансүрийн Тэргэлсаран /Улаанбаатар/
5. Отгонбатын Азжаргал /Улаанбаатар/
Мөнгөн медалийн эзнээр
1. Батцэнгэлийн Анударь /Улаанбаатар/
2. Хуатын Багжан /Баян-Өлгий/
3. Тилеухабылын Лайла /Баян-Өлгий/
4. Рожкогиийн Вера /Улаанбаатар/
5. Аманкелдийн Аймолдир /Баян-Өлгий/
Алтан медалийн эзнээр
1. Энхбаатар Мишээл /Улаанбаатар/
2. Зоригоогийн Мөнхжин /Увс/
9 ангийн гүнзгий төрөлд:
Мөнгөн медалийн эзнээр
1. Чулуунбаатарын Намуун /Дархан-Уул/
2. Батхуягийн Анударь /Улаанбаатар/
Алтан медалийн эзнээр
1. Гөлгөөгийн Тулгат /Орхон/
2. Ерхасымын Ахмет /Баян-Өлгий/
12- ангийн энгийн төрөлд:
Хүрэл медалийн эзнээр
1. Жамсрандоржийн Анударь /Улаанбаатар/
2. Шалхарын Нурасыл /Баян-Өлгий/
3. Гантулгын Тэнүүн /Хэнтий/
4. Гантөгсийн Номун /Улаанбаатар/
Мөнгөн медалийн эзнээр
1. Ширбазарын Наранбат /Улаанбаатар/
2. Энхболдын Булгантамир /Улаанбаатар/
3. Мягмарсүрэнгийн Минжин /Улаанбаатар/
4. Анарын Ингүүн /Улаанбаатар/
Алтан медалийн эзнээр
1. Мөнхбаярын Амарсанаа /Увс/
2. Өнөрбаянгийн Үүлэн /Улаанбаатар/
12 ангийн гүнзгий төрөлд:
Хүрэл медалийн эзнээр
1. Бөхбатын Ану /Улаанбаатар/
2. Анхбаярын Тулга /Улаанбаатар/
Мөнгөн медалийн эзнээр
1. Ядамсүрэнгийн Маргад-Эрдэнэ /Улаанбаатар/
2. Эрдэнэбатын Болд /Улаанбаатар/
Алтан медалийн эзнээр
Цогбадрахын Эрхэс /Улаанбаатар/
Багш нарын төрөлд:
Тусгай байрын эзнээр
1. Д. Эрдэнэсух /Улаанбаатар/
2. С. София /Баян-Өлгий/
3. С. Чимгээ /Баянхонгор/
4. О. Тунгалаг /Дархан/
5. Б. Маргад-Эрдэнэ /Улаанбаатар/
Хүрэл медалийн эзнээр
1. Ц.Мөнхжаргал /Улаанбаатар/
2. М.Туяа /Дархан/
3. Т.Гантуул /Дорнод/
4. Л. Мунхгэрэл /Орхон/
5. А.Ариунаа /Сүхбаатар/
6. Б.Нямжав /Ховд/
7. Ш.Батсүх /Архангай/
Мөнгөн медалийн эзнээр
1. Б.Ганзориг /Архангай/
2. Б.Оюунчулуун /Улаанбаатар/
3. П.Батцэцэг /Улаанбаатар/
4. Г.Отгонжаргал /Орхон/
5. П.Туяа /Хубсугул/
6. Б.Алтанхуяг /Улаанбаатар/
Алтан медалийн эзнээр
1. Н.Нямдаваа /Төв/
2. Д.Уянгацог /Увс/ нар тус тус тодорлоо.
Энэ удаагийн олимпиадын гол онцлог нь түрүү жилийн адилаар олимпиадын
эхний болон тусгай байрыг эзэлсэн доорх нэр бүхий 8 сурагч ОХУ-ын их дээд
сургуульд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнасан явдал юм.
Үүнд:
1. Мөнхбаяр Амарсанаа /Увс аймаг/
2. Өнөрбаян Үүлэн /Улаанбаатар/
3. Ширбазар Наранбат /Улаанбаатар/
4. Энхболд Булгантамир /Улаанбаатар/
5. Мягмарсүрэн Минжин /Улаанбаатар/
6. Цогбадрах Эрхэс /Улаанбаатар/
7. Эрдэнэбат Болд /Улаанбаатар/
8. Бүхбат Ану /Улаанбаатар/
1. Лхамчинжав Мишээл – Улаанбаатар, 130-р сургууль
2. Жаргалсайхан Эрдэнэчимэг – Орхон, Эмпати сургууль
3. Чакержан Мариям – Улаанбаатар, 40-р сургууль
4. Нямбаатар Маргад – Улаанбаатар, Сант сургууль
5. Нарангэрэл Зоргол - Улаанбаатар, 26-р сургууль
6. Жавзмаа Саруулзаяа – Улаанбаатар, Ирээдүй цогцолбор сургууль
7. Ибилгабас Гайша – Баян-Өлгий, Бастама сургууль
Олимпиадыг зохион байгуулах дэд хороонд МУБИС-ийн НХУС-ийн Орос
хэлний тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Цолмон, Монголын орос хэлний
багш нарын холбооны ерөнхийлөгч Ц.Магсар, МУБИС-ийн багш доктор, профессор
С.Эрдэнэмаам, багш доктор, дэд профессор З.Баярчимэг, Ц.Сэрээнэн, Улаанбаатар хот
дахь Орос ордны Орос хэл, боловсролын хэлтсийн дарга Борисова Д.В., МУБИС-ийн
багш Б.Анар, доктор Р.Ургамал, ХА-ны мэргэжилтэн ажилтан, магистр О.Оргил нар
ажилласан болно. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн төлөө өрсөлдөх
аман шалгалтыг Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын
орлогч дарга Александр Каламин, Улаанбаатар дахь Орос ордны Орос хэл,
боловсролын хэлтсийн дарга Борисова Д.В. нар гардан зохион байгуулав.
Олимпиадын тестийг боловсруулахдаа ЕБС-ийн орос хэлний хичээлийн агуулга,
стандартыг болон Европын Холбооноос баталсан орос хэлний олон улсын стандарт
болох ТРКИ-гийн зохих түвшний шалгуур үзүүлэлтүүдийг баримталсан болно.
Тестийн талаар болон олимпиадын бүртгэл, үйл ажиллагаа, зохион байгуулалттай
холбоо бүхий ямар нэгэн асуудлаар гомдол санал гараагүйг энд дурьдах нь зүйтэй.
Олимпиадын журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 3-ын даваанд
оролцогчдын тоо нэмэгдсэнд болон ялагчдад олгох медалийн тоог нэмэгдүүлсэн
явдалд нийт оролцогчид сэтгэл хангалуун байсныг мөн дурьдах хэрэгтэй. Багш нарын
хувьд улсын олимпиадад ирж оролцсоноор аймаг аймгаас ирсэн ижил мэргэжлийн
олон багш нартай танилцах, харилцан туршлага солилцох, шинэ соргог мэдээлэл олж
авах, өөрийн чансааг илүү олон өрсөлдөгч дундаас олж тодорхойлох боломж олдож
байна хэмээн санал бодлоосоо хуваалцсан болно.
Ийнхүү Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль,
Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, “Орос хэлний улсын олимпиад
зохион байгуулах олимпиадын дэд хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын
хамтран зохион байгуулсан Орос хэлний улсын олимпиадыг жил ирэх тусам олон
улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийхээр хичээж байгаа билээ.
ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ
ДЭД ХОРООНЫ ДАРГА дэд проф. Ш.ЦОЛМОН
2025-04-15 Улаанбаатар хот
Хавсралт:
Красивый музыкальный вечер, организованный в честь 185-летия со дня рождения великого российского композитора П.И. Чайковского, состоялся 09 марта 2025 г. в Русском Доме в Улан-Баторе . Концерт клас...
Иркутский политех и Монгольская ассоциация преподавателей русского языка и литературы (МонАПРЯЛ) 11 сентября подписали меморандум о взаимопонимании. На двусторонней встрече с участием ректора Михаила...
Праздник «Весенняя встреча» организовал РЦНК 9 марта для женщин Монголии – партнеров Русского Дома в Улан-Баторе. Каждая -яркий пример успеха и профессионализма : журналисты, ученые, актрисы, лидеры...