МОНГОЛЫН ОРОС ХЭЛНИЙ БАГШ НАР ДЭЛХИЙН АВАРГЫН ФИНАЛД ШАЛГАРЛАА

МОНГОЛЫН ОРОС ХЭЛНИЙ БАГШ НАР ДЭЛХИЙН АВАРГЫН ФИНАЛД ШАЛГАРЛАА

2026 оны 7-р сарын 1-ээс 10-р сарын 17-ный хооронд ОХУ-ын Боловсролын яамнаас зохион байгуулж буй ОРОС ХЭЛНИЙ ДЭЛХИЙН АВАРГА уралдааны урьдчилсан шатанд монголын багш нар багаараа амжилттай оролцож тус оны 11-р сарын 27-30 хооронд Москва хотноо зохион байгуулагдах супер финалд оролцох эрхээ авчээ.

Тэмцээний талаар дэлгэрэнгүй дурдвал: Дэлхийн таван тивийн 750 гаруй баг, 6200 гаруй оролцогчтой тус уралдаан нь гурван ангиллаар зохион байгуулагдсан байна.

Үүнд:

1-р хэсэг- Гадаад улс орнууд

2-р хэсэг- Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд

3-р хэсэг- Орос улсад амьдарч буй гадаад иргэд

Монголын орос хэлний багш нараас бүрдсэн “Их талын бүргэд” баг 1-р хэсэг буюу Гадаад улс орнууд гэсэн хэсэгт өрсөлдөн 1013 оноо цуглуулж БНХАУ болон Сири улсын дараа хэсэгтээ гурав дугаар байрт шалгаран финалд оролцох эрхээ авсан байна. Тус хэсэгт л гэхэд 119 орны 324 баг оролцсон байна. Энэ хэсэгт БНХАУ-ын 25 баг орсон бол Европ, Ази, Америк, Африк тивүүдээс ганц баг илгээсэн улсууд ч байна. Монгол улсаас тус уралдаанд нийт 12 баг оролцсоноос “Их талын бүргэд” баг  гурван сарын турш оросын түүх, соёл, хэлшинжлэл гэх зэрэг өргөн агуулга бүхий дасгал даалгаврыг багаар болон гишүүд ганцаарчлан хийж гүйцэтгэж дүгнүүлсээр финалд оролцох эрхээ амжилттай авсан байна.

“Их талын бүргэд” багийг танилцуулбал:

Багийн ахлагч: Төв аймгийн Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш, улсын дөрвөн удаагийн аварга Н.Нямдаваа

Багийн гишүүн: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн орос хэлний багш, 2024 онд Сочи хотноо зохион байгуулагдсан Дэлхийн залуучуудын наадам, 2025 онд Ханой хотноо зохион байгуулагдсан Ази тивийн орос хэлний багш нарын чуулганы оролцогч Б.Эрдэнэбат

Багийн гишүүн: Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш, төвийн бүсийн хоёр удаагийн аварга, Ханой хотноо зохион байгуулагдсан Ази тивийн орос хэлний багш нарын чуулганы оролцогч Ц.Алтанзул

Багийн гишүүн: Москвагийн Улсын Хэлшинжлэлийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан орос-англи хэлний багш М.Буянжаргал нар юм.

2026.11.27-30 хооронд финалын шатанд оролцохоор Москва хотыг зорин нисэх Орлы Великой Степи /Их талын бүргэд/ багтаа амжилт хүсье!

Их үзсэн

ДАЯНД ЦУУТАЙ ОРЧУУЛГУУДЫГ ШИНЖСЭН ДААЦТАЙ ХЭДЭН ШҮҮМЖ /Хөөс эрэг алгадан замхардаг бол чулуу өнгө алаглан далайн ёроолд хэвтэнэ/

    Энэ цаг уран зохиолын орчуулгадаа бараг л “цатгалдаж” гэмээр, номын дэлгүүрүүдийн лангуу хэл хэлнээс хөрвүүлсэн эрт эдүгээгийн зохиол бүтээлээр элбэг дэлбэг болсныг харахад талархууштай бөгөөд ер...

2637
2026-02-05
Арга хэмжээ
"Время Чайковского" в исполнении молодых талантов Монголии

Красивый музыкальный вечер, организованный в честь 185-летия со дня рождения великого российского композитора П.И. Чайковского, состоялся 09 марта 2025 г.  в Русском Доме в Улан-Баторе .  Концерт клас...

895
2025-03-06
Арга хэмжээ
ОРОС ХЭЛНИЙ УЛСЫН XХVIII ОЛИМПИАД, ОРОС ХЭЛНИЙ УЛСЫН АВАРГА БАГШ ШАЛГАРУУЛАХ XХVIII ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Орос хэлний улсын 28-р олимпиад, улсын аварга багш шалгаруулах уламжлалт28-р тэмцээн 2025 оны 4 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн 4-рбайр буюу Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд б...

878
2025-06-06