Орос хэлний улсын 26-р олимпиад, улсын аварга багш шалгаруулах уламжлалт
26-р тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн 4-р
байр буюу НХУС-д болов. Олимпиад, тэмцээнд оролцогчдыг 5 дугаар сарын 03-ны
өдрийн 10.00 – 16.00 цагт тус байрны 207 тоотод бүртгэсэн болно. Олимпиад, тэмцээнд
бүх аймаг, дүүргийн 93 сурагч, 29 багш нийт 122 оролцогч хамрагдлаа. Олимпиад,
тэмцээний үйл ажиллагаа дээрхи өдрүүдэд 4-р байрын 202, 203, 204, 205, 206, 207, 407
тоот ангиудад явагдлаа.
Багийн 1-р байрыг Улаанбаатар, 2-р байрыг Булган, 3-р байрыг Орхон аймаг тус
тус эзэлсэн бөгөөд олимпиад, тэмцээний үр дүнг дэлгэрүүлэн авч үзвэл:
9-р анги, энгийн төрөлд:
ХҮРЭЛ медалийг Ц.Даяндорж /Сэлэнгэ/
МӨНГӨН медалийг Ц.Гунсэн-Янжин /Улаанбаатар/
АЛТАН медалийг В.А.Михайлов /Булган/
9-р анги, гүнзгий төрөлд:
ХҮРЭЛ медалийг У.Амарлин /Улаанбаатар/,
МӨНГӨН медалийг Л.Сарангэрэл /Улаанбаатар/,
АЛТАН медалийг Ч.Мадине /Улаанбаатар/
12-р анги, энгийн төрөлд:
ХҮРЭЛ медалийг Л. Билгүүн /Орхон/,
МӨНГӨН медалийг Б.Ариунаа /Улаанбаатар/,
АЛТАН медалийг И.Хуат /Улаанбаатар/
АЛТАН медалийг С.Айдос /Дархан-Уул/
12-р анги, гүнзгий төрөлд:
ХҮРЭЛ медалийг А.Дашхуу /Улаанбаатар/,
МӨНГӨН медалийг Ц.Оюунтүлхүүр /Орхон/,
АЛТАН медалийг М.Мөнхжин /Улаанбаатар/
Багш нар:
Тусгай байрыг:
1. Ц.Мөнхжаргал /Улаанбаатар/
2. В.Оюун /Сэлэнгэ/
3. Б.Урангоо /Улаанбаатар/
ХҮРЭЛ медалийг А.Мөнхтуяа /Хэнтий/,
МӨНГӨН медалийг Л.Мөнхгэрэл /Орхон/,
АЛТАН медалийг Н.Нямдаваа /Улаанбаатар/ нар эзэллээ.
Энэ удаагийн олимпиадын гол онцлог нь түрүү жилийн адилаар олимпиадын
эхний болон тусгай байрыг эзэлсэн доорх нэр бүхий 7 сурагч ОХУ-ын их дээд
сургуульд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнасан явдал юм.
1. Ибат Хуат – Улаанбаатар – №34
2. Болдбаатар Ариунаа - Улаан-Баатар – Монгени
3. Лхагва Билгуун – Орхон аймаг –“Эрдэнэт” цогцолбор сургууль,
4. Мунх-Оргил Мунхжин - Улаанбаатар –№97
5. Цэрэнчимэд Оюунтулхуур – Орхон аймаг –“Орхон эмпати”
6. Анхтуяа Дашхуу – Улаанбаатар –№18
7. Эрдэнэбаяр Энхжиндарь – Улаанбаатар – “Том Үжин Альтернатив”
Олимпиадыг зохион байгуулах хороонд МУБИС-ийн НХУС-ийн Орос хэлний
тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Цолмон, багш доктор, профессор
С.Эрдэнэмаам, багш доктор, дэд профессор З.Баярчимэг, Ц.Сэрээнэн, багш Б.Анар,
доктор Р.Ургамал, Россотрудничество агентлагийн дэд захирал, Орос ордоны дэд дарга
Кильпякова Валерия Валерьевна, ХА-ны мэргэжилтэн ажилтан, магистр О.Оргил,
ОХТ-ийн туслах Б.Лувсанцэрэн, И.Ариунжаргал нар ажилласан болно. ОХУ-ын
Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн төлөө өрсөлдөх аман шалгалтыг
Улаанбаатар дахь Орос Ордоны захирал доктор В.В.Кильпякова, тус Ордоны дэргэдэх
Орос хэл дээрх нээлттэй боловсролын Институтын захирал, доктор Д.В.Борисова нар
гардан зохион байгуулав.
Олимпиадын тестийг боловсруулахдаа ЕБС-ийн орос хэлний хичээлийн агуулга,
стандартыг болон Европын Холбооноос баталсан орос хэлний олон улсын стандарт
болох ТРКИ-гийн зохих түвшний шалгуур үзүүлэлтүүдийг баримталсан болно.
Тестийн талаар болон олимпиадын бүртгэл, үйл ажиллагаа, зохион байгуулалттай
холбоо бүхий ямар нэгэн асуудлаар гомдол санал гараагүй болно.
ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ
ДЭД ХОРООНЫ ДАРГА дэд проф. Ш.ЦОЛМОН
2023-05-09 Улаанбаатар хот
Красивый музыкальный вечер, организованный в честь 185-летия со дня рождения великого российского композитора П.И. Чайковского, состоялся 09 марта 2025 г. в Русском Доме в Улан-Баторе . Концерт клас...
Иркутский политех и Монгольская ассоциация преподавателей русского языка и литературы (МонАПРЯЛ) 11 сентября подписали меморандум о взаимопонимании. На двусторонней встрече с участием ректора Михаила...
Праздник «Весенняя встреча» организовал РЦНК 9 марта для женщин Монголии – партнеров Русского Дома в Улан-Баторе. Каждая -яркий пример успеха и профессионализма : журналисты, ученые, актрисы, лидеры...