Орос хэлний улсын 27-р олимпиад, улсын аварга багш шалгаруулах уламжлалт
27-р тэмцээн 2024 оны 4 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн 4-р
байр буюу НХУС-д болов. Олимпиад, тэмцээнд оролцогчдыг 4 дугаар сарын 03-ны
өдрийн 10.00 – 16.00 цагт тус байрны 205 тоотод бүртгэсэн болно. Олимпиад, тэмцээнд
бүх аймаг, дүүргийн 108 сурагч, 42 багш нийт 150 оролцогч хамрагдлаа. Олимпиад,
тэмцээний үйл ажиллагаа дээрхи өдрүүдэд 4-р байрын 202, 203, 204, 205, 206, 207, 407
тоот ангиудад явагдлаа.
Багийн 1-р байрыг Улаанбаатар, 2-р байрыг Баян-Өлгий, 3-р байрыг Төв аймаг
тус тус эзэлсэн бөгөөд олимпиад, тэмцээний үр дүнг дэлгэрүүлэн авч үзвэл:
9-р анги, энгийн төрөлд:
Хүрэл медалийг
1. Хонгорын Итгэл (Улаанбаатар)
2. Цэрэнтогтохын Сүлд-Очир (Орхон)
3. Алтанбаярын Ганбаяр (Увс)
4. Бямбасүрэнгийн Отгонтэнгэр (Дархан)
5. Энхжаргалын Тэмүгүн (Дархан)
6. Сабиханы Амина (Улаанбаатар)
7. Баярсайханы Халиун (Улаанбаатар)
8. Буянбатын Амарсанаа (Улаанбаатар)
9. Насангийн Алтансүх (Увс) нар,
Мөнгөн медалийг
1. Ержаны Омар (Баян-Өлгий)
2. Жанибекийн Еркебулан (Баян-Өлгий)
3. Хишигжаргалын Тэмүүлэн (Төв)
4. Нандинцэцэгийн Мишээл (Улаанбаатар)
5. Мөнхбатын Бат-Оргил (Дархан)
6. Константинович Виктор (Улаанбаатар)
7. Энхбаярын Энхцолмон (Улаанбаатар)
8. Мерейн Жанарбек (Баян-Өлгий)
9. Солдатханы Жандос (Дархан) нар,
Алтан медалийг
1. Шынболатын Улпан (Баян-Өлгий)
2. Ганболдын Чинүүн (Төв)
3. Болдбаатарын Диана (Улаанбаатар)
4. Батчулууны Төгөлдөр (Улаанбаатар)
5. Бат-Эрдэний Түмнайманжин (Булган) нар,
9-р анги, гүнзгий төрөлд:
Хүрэл медалийг
1. Дэлгэрмаагийн Ану (Улаанбаатар)
Мөнгөн медалийг
1. Владимирович Владимир (Орхон)
2. Арманы Жасмин (Баян-Өлгий) нар,
Алтан медалийг
1. Баярсайханы Нандинзаяа (Дорнод)
12-р анги, энгийн төрөлд:
Хүрэл медалийг
1. Жавзмаагийн Саруулзаяа (Улаанбаатар)
2. Ибилгабасын Гайша (Баян-Өлгий) нар,
Мөнгөн медалийг
1. Нямбаатарын Маргад (Улаанбаатар)
2. Нарангэрэлийн Зоргол (Улаанбаатар) нар,
Алтан медалийг
1. Чакержан Мариям (Улаанбаатар)
12-р анги, гүнзгий төрөлд:
Мөнгөн медалийг
1. Жаргалсайханы Эрдэнэчимэг (Орхон)
Алтан медалийг
1. Лхамчинжав Мишээл (Улаанбаатар) нар тус тус эзэлллээ.
Багш нар:
Тусгай байрыг:
О.Тунгалаг /Дархан/,
П.Туяа /Хөвсгөл/,
Б.Туяацэцэг /Төв/ нар,
Хүрэл медалийг
Г.Отгонжаргал /Орхон/,
Б.Долгорсүрэн /Говьсүмбэр/,
А.Ариунаа /Сүхбаатар/,
Н.Одгэрэл /Улаанбаатар/ нар,
Мөнгөн медалийг
Р.Алмагүл /Баян-Өлгий/,
Б.Алтанхуяг /Улаанбаатар/,
Ч.Баасанжаргал /Төв/,
Д.Уянгацог /Увс/ нар,
Алтан медалийг
В.Оюун /Сэлэнгэ/,
П.Батцэцэг /Улаанбаатар/ нар тус тус эзэллээ.
Энэ удаагийн олимпиадын гол онцлог нь түрүү жилийн адилаар олимпиадын
эхний болон тусгай байрыг эзэлсэн доорх нэр бүхий 7 сурагч ОХУ-ын их дээд
сургуульд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнасан явдал юм.
1. Лхамчинжав Мишээл – Улаанбаатар, 130-р сургууль
2. Жаргалсайхан Эрдэнэчимэг – Орхон, Эмпати сургууль
3. Чакержан Мариям – Улаанбаатар, 40-р сургууль
4. Нямбаатар Маргад – Улаанбаатар, Сант сургууль
5. Нарангэрэл Зоргол - Улаанбаатар, 26-р сургууль
6. Жавзмаа Саруулзаяа – Улаанбаатар, Ирээдүй цогцолбор сургууль
7. Ибилгабас Гайша – Баян-Өлгий, Бастама сургууль
Мөн Сэлэнгэ аймгийн ЕБ-ийн I сургуулийн багш Ваанчигийн Оюунд орос хэл,
соёлыг түгээн дэлгэрүүлж, орос хэлний багшаар 42 жил хүчин зүтгэсэн их үйлсийг нь
үнэлэн Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооноос тус байгууллагын
“Хүндэт профессор” цол олгосон нь манай олимпиадын бас нэгэн онцлог үйл явдал
боллоо.
Олимпиадыг зохион байгуулах дэд хороонд МУБИС-ийн НХУС-ийн Орос
хэлний тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Цолмон, багш доктор, профессор
С.Эрдэнэмаам, багш доктор, дэд профессор З.Баярчимэг, Ц.Сэрээнэн, багш Б.Анар,
доктор Р.Ургамал, Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн
гарын тэргүүн, Улаанбатар хот дахь Орос ордоны дарга Кильпякова Валерия
Валерьевна, ХА-ны мэргэжилтэн ажилтан, магистр О.Оргил, ОХТ-ийн туслах
Б.Лувсанцэрэн, И.Ариунжаргал нар ажилласан болно. ОХУ-ын Засгийн газрын
тэтгэлгээр суралцах эрхийн төлөө өрсөлдөх аман шалгалтыг Улаанбаатар дахь Орос
Ордоны захирал доктор В.В.Кильпякова, тус Ордоны дэргэдэх Орос хэлний сургалтын
төвийн багш Сыренова Надежда Никитовна нар гардан зохион байгуулав.
Олимпиадын тестийг боловсруулахдаа ЕБС-ийн орос хэлний хичээлийн агуулга,
стандартыг болон Европын Холбооноос баталсан орос хэлний олон улсын стандарт
болох ТРКИ-гийн зохих түвшний шалгуур үзүүлэлтүүдийг баримталсан болно.
Тестийн талаар болон олимпиадын бүртгэл, үйл ажиллагаа, зохион байгуулалттай
холбоо бүхий ямар нэгэн асуудлаар гомдол санал гараагүйг энд дурьдах нь зүйтэй.
Олимпиадын журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 3-ын даваанд
оролцогчдын тоо нэмэгдсэнд болон ялагчдад олгох медалийн тоог нэмэгдүүлсэн
явдалд нийт оролцогчид сэтгэл хангалуун байсныг мөн дурьдах хэрэгтэй. Багш нраын
хувьд улсын олимпиадад ирж оролцсоноор аймаг аймгаас ирсэн ижил мэргэжлийн
олон багш нартай танилцах, харилцан туршлага солилцох, шинэ соргог мэдээлэл олж
авах, өөрийн чансааг илүү олон өрсөлдөгч дундаас олж тодорхойлох боломж олдож
байна хэмээн санал бодлоосоо хуваалцсан болно. Сурагчдын хувьд багш нарын нэгэн
адил улсын олимпиадын оролцогчдын тооноос хамаарч хэд хэдэн медаль хүртээж
байгааг тун нааштайгаар хүлээж авсныг цохон тэмдэглэе.
ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ
ДЭД ХОРООНЫ ДАРГА дэд проф. Ш.ЦОЛМОН
2024-04-08 Улаанбаатар хот
Хавсралт:
Красивый музыкальный вечер, организованный в честь 185-летия со дня рождения великого российского композитора П.И. Чайковского, состоялся 09 марта 2025 г. в Русском Доме в Улан-Баторе . Концерт клас...
Иркутский политех и Монгольская ассоциация преподавателей русского языка и литературы (МонАПРЯЛ) 11 сентября подписали меморандум о взаимопонимании. На двусторонней встрече с участием ректора Михаила...
Праздник «Весенняя встреча» организовал РЦНК 9 марта для женщин Монголии – партнеров Русского Дома в Улан-Баторе. Каждая -яркий пример успеха и профессионализма : журналисты, ученые, актрисы, лидеры...